БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДСАН ТУХАЙ
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам, зааврыг Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар шинэчлэн баталсан байна.
Тус журмаар Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлох, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, хүсэлт бүртгэх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна.
Тус журам батлагдсанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам, заавар батлах тухай” 409 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна.
Батлагдсан журмыг Санхүүгийн зохицуулах хорооны албаны ёсны цахим хуудас http://www.frc.mn/djza/id/4941-нд орж үзнэ үү.