ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНЫ ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛСЭН ТУХАЙ

          2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын  185 дугаар тогтоол батлагдсан. 2016 оны   05 сарын   01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх уг тогтоолын дагуу хавсралтаар оруулсан 28 нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хувиар нэмэгдүүлсэн байна.  

           Түүнд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногооны зарим нэр төрөл, барилгын материал тоосго, бетон хийц, бүтээц, блок, мөн түүнчлэн худалдааны   зар   сурталчилгааны   бараа,   хуанли,   албан   газрын   болон   гал   тогооны унтлагын өрөөний модон тавилга гэх мэт дотоодын зах зээлээс ард иргэдийн хэрэгцээг бүрэн   хангах   боломжтой   бараа,   бүтээгдэхүүний   импортын   гаалийн   албан   татварыг нэмсэн.  Энэ   нь   Үндэсний   үйлдвэрлэлийг   дэмжих   бодлоготой   уялдаж,   жижиг   дунд үйлдвэрлэлийг эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдийг нэмэгдүүлэх зорилготой байна.