ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай” хуулийн 5-р зүйлийн 5.1-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно.” гэж заасан.
Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.