МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГТ ТАВИХ ШААРДЛАГЫН ТАЛААР

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлагын талаар

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/53 дугаар Тушаалаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага, загвар”-ыг баталжээ.

Тус журманд Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, эдгээр хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасны дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад мөрдөх шаардлагын талаар зохицуулсан байна.

Шинээр мэргэжлийн тусгай зөвшөөрөл хүсэж буй үүсгэн байгуулагч нь батлагдсан загварын дагуу хүсэлт гаргаж ирүүлэх ба тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт явуулах үндэслэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, сургалтын байгууллага байгуулах хэрэгцээ, мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт шаардлага, сургалтын орчин нөхцөл, тухайн үүсгэн байгуулагчийн санхүүгийн чадамж, тооцоо судалгаа зэрэг нь тусгай зөвшөөрөл олгох үндсэн шаардлага болно.

Тусгай зөвшөөрлийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ажил олгогч, мэргэжлийн холбоодын төлөөлөл зэргээс ажлын хэсэг бүрдүүлж  олгохоор зохицуулсан байна.