ГАДААДЫН ИРГЭНД МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ УРИЛГА ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын иргэдийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа өдөр ирэх тусам өргөжиж байгаа хэрээр манай улсад хувийн хэргээр зорчих гадаадын иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэхүү асуудлыг зохицуулах үндсэн баримт бичиг нь Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгох журам бөгөөд журам нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/284 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл  сэтгүүлийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 19 дугаарт албан ёсоор хэвлэгдэн гарчээ.

    Шинэчлэгдсэн журмын зохицуулалтын агуулгыг дор дэлгэрүүлэн авч үзвэл журмаар Монгол Улсад гадаадын иргэнийг хувийн хэргээр урих Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид "гадаадын иргэн" гэх)-ий хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгох үйл ажиллагааг зохицуулахыг зорисон байна.

    Урилгыг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу одоогоор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас олгоно.

    Журмаар “уригч гэж Ерөнхий газраас энэ журмын дагуу урилга авахаар хүсэлт гаргаж байгаа 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг, уригдагч гэж уригдахаар хүсэлт гаргагч болон уригчаас өөрт нь илгээсэн урилгыг хилийн чанадад байхдаа хүлээн авсан гадаадын иргэнийг ойлгоно.” хэмээн заасан бөгөөд түүний хүлээх үүргийг дараах байдлаар тодорхойлжээ. Тухайлбал:

     1. урилга мэдүүлэх хуудсыг үнэн зөв бөглөх;

     2. Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргах;

     3. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, уригдагчийг Монгол Улсад байх хугацаанд түүний аюулгүй байдлыг хариуцах, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэн сахиулах;

     4. уригдагчийг Монгол Улсад байх визийн хугацаанд нь буцаах;

     5. хуульд заасан бусад.

    Шинэчилсэн журмаар уригчийн хүлээх үүргийг нэмэгдүүлсэн бөгөөд өмнө нь уригдагч нь Монгол Улсад байх визийн хугацаанд нь буцах үүрэгтэй байсан бол шинэчилсэн журмаар энэхүү үүргийг Уригч давхар хүлээхээр заажээ.

    Уригдагчийн Монгол Улсад байх хугацаандаа хүлээх үүргийг дараах байдлаар журамлажээ. Үүнд:

     1. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх;

     2. Монгол Улсад байх визийн хугацаанд буцах;

     3. хуульд заасан бусад.

    Журмаар уригдагч байх эрх эдлэхгүй гадаадын иргэний талаар дараах байдлаар зохицуулсан байна. Үүнд:

     1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэлээр буюу Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн гадаадын иргэд;

     2. Уригч хувийн урилга олгох хүсэлт гаргахаас өмнө 3 сарын хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж захиргааны шийтгэл хүлээсэн гадаадын иргэд.

    Уригч нь иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өөрийн биеэр ирж мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлтээ гаргана. Үүнд:

      1. Өргөдөл; Өргөдөлд уригч нь урилга хүссэн өргөдөлдөө уригдах гадаадын иргэний Монгол Улсад зорчих шалтгаан, зорилгыг тодорхой зааж, гадаадын иргэнийг тус улсад байх хугацаанд хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, нутаг буцаах талаар дурдана

      2. иргэний үнэмлэх, Монгол Улсад оршин суух үнэмлэх;

      3. уригдагч гадаадын иргэний гадаад паспорт, паспортыг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар;

      4. уригдагч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн талаарх баталгаа;

    Урилгыг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан олгоно. Урилга нь 30 хүртэл хоногоор олгох бөгөөд урилга нь бичигдсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

    Уригдагч нь уригчаас илгээсэн урилгыг хүлээн авч Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлэн виз авах хүсэлтээ гаргана.

    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/284 дүгээр тушаалын 2-р Хавсралтаар Урилгын загварыг баталсныг танилцуулгад хавсаргав.

 

МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ УРИЛГА INVITATION

 Уригдагч / Invitee /                                 №.............

 Овог нэр / Паспортон дээрх нэр / /Surname and given name as in passport/

______________________________________________________________________

 Иргэний харьяалал /Citizenship/

______________________________________________________________________

 Паспортын дугаар, хүчинтэй хугацаа / Passport number, date of expiry /

______________________________________________________________________

 Төрсөн огноо, хүйс, гадаад улс дахь хаяг / Date of Birth and sex, full contact

or residential address in foreign country /

______________________________________________________________________

 Монгол улсад байх хаяг, утас / Address and telephone in Mongolia /

______________________________________________________________________

______________________________________________________________________

 Монгол улсад байх хугацаа / Duration of stay /

______________________________________________________________________

Хамт уригдагч 16 хүртэл насны хүүхэд / Accompanying children under 16 /

1...............................................................................................................................

2...............................................................................................................................

3...............................................................................................................................

4...............................................................................................................................

5...............................................................................................................................

 Уригчийн / Inviters /

Овог нэр / Surname and given name /

______________________________________________________________________

Регистр, паспортын дугаар / Registration or passport number /

______________________________________________________________________

Эрхэлсэн ажил, сургууль / Name and address of present employer or school /

______________________________________________________________________

Оршин суух, утас / Residential address /

______________________________________________________________________

                    Урилга олгосон байгууллага, газар / Issued by / : ........................

                    Гарын үсэг, тэмдэг / Signature, stamp / : .......................................

                    Олгосон огноо / Date of issue / : ....................................................

Урилга олгосон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүчинтэй.

/ Valid for Three months from issued date /

 

Ар тал

САНАМЖ

 

1.Уригдагч нь зөвшөөрсөн хугацаанд багтан Монгол Улсаас гарч явах үүрэгтэй. Хэрэв уг хугацаанд гарч яваагүй бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна.

2.Уригч нь энэхүү урилгаар хүлээн авсан уригдагчийнхаа орон байр, аюулгүй байдал, эрүүл мэнд болон бусад үр дагаврыг бүрэн хариуцаж, түүнийг баталгаа гаргасан хугацаанд нь буцаах үүрэг хүлээнэ.

NOTES

1.The invitee must leave Mongolia within the permitted period/date specified in the invitation. Should the invitee fail to leave Mongolia within the permitted period/date specified in the invitation, he/she will be subject to accordance with the Law.

2.The inviter shall be fully responsible for accommodation, safety, health and other related issues arising out of this invitee in accordance with this invitation and for invitees return within the guaranteed period.

 

Санамжтай танилцсан .................../                        /

/Signature/