ОЛИМП, ТИВИЙН НААДАМ, ДЭЛХИЙН ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИН, ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолын 1-р Хавсралтаар Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам, Медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшлын хэмжээг тус тус баталсан байдаг.
Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журмаар Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах, үе үеийн олимпийн наадам (зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын жин, зайд медаль хүртсэн Монгол Улсын иргэнийг насан туршид нь сар бүр урамшуулахтай холбогдон үүсэх харилцаах зохицуулдаг.
Журмын 2.1-р зүйлд Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид тэмцээн, наадмын ангилал, тэмцээнд оролцсон тивийн төлөөлөл, тухайн жин, зайд оролцсон өрсөлдөгч орны тамирчны тооноос хамааран дор дурдсан хувь хэмжээгээр мөнгөн шагнал олгохоор заасан.
Хүснэгт 1
Тэмцээн |
Тивүүдийн оролцоо, хувь хэмжээ |
Жин, зай тус бүрт оролцсон орны тоо |
Мөнгөн шагналын хувь |
||||
Ангилал |
Нэр |
Оролцсон тивүүдийн тоо |
Мөнгөн шагналын хувь |
Эрэгтэй |
Эмэгтэй |
||
Спортын наадам |
Олимп |
Оролцогч орны тоо, тивийн төлөөлөл харгалзахгүй |
100% |
||||
Паралимп |
|||||||
Өсвөр үеийн Олимп |
|||||||
Дифлимп, Универсиад, Дэлхийн наадам, Тусгай Олимп |
4 - 5 |
100% |
32 болон түүнээс дээш |
24 болон түүнээс дээш |
100% |
||
3 хүртэлх |
80% |
21 - 31 |
17 - 23 |
60% |
|||
20 хүртэлх |
16 хүртэлх |
30% |
|||||
Азийн наадам |
Тивийн төлөөлөл харгалзахгүй |
24 болон түүнээс дээш |
16 болон түүнээс дээш |
100% |
|||
16 - 23 |
12-15 |
60% |
|||||
15 хүртэлх |
11 хүртэлх |
30% |
|||||
Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдийн тэмцээн |
Дэлхийн аварга |
4 - 5 |
100% |
32 болон түүнээс дээш |
24 болон түүнээс дээш |
100% |
|
3 хүртэлх
|
80%
|
21 - 31 |
17 - 23 |
60% |
|||
20 хүртэлх |
16 хүртэлх |
30% |
|||||
Дэлхийн зэрэглэлийн тэмцээн |
4 - 5 |
100% |
24 болон түүнээс дээш |
17 болон түүнээс дээш |
100% |
||
3 хүртэлх |
80% |
17 - 23 |
12 - 16 |
60% |
|||
17 хүртэлх |
11 хүртэлх |
30% |
|||||
Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын төрлүүдийн тэмцээн |
Дэлхийн аварга |
4 - 5 |
100% |
32 болон түүнээс дээш |
24 болон түүнээс дээш |
100% |
|
3 хүртэлх
|
80%
|
21 - 31 |
17 - 23 |
60% |
|||
20 хүртэлх |
16 хүртэлх |
30% |
|||||
Багийн төрлөөр медаль хүртсэн багийн тамирчин тус бүрийн тэмцээний оролцооны статистикийг харгалзан дор дурдсан хувь хэмжээний мөнгөн шагналыг олгоно:
Багийн гишүүн |
Нийт оролцоонд хамаарах хувь |
Олгох мөнгөн шагналын хувь |
Тамирчин |
50% - аас дээш |
100% |
50% - аас доош |
50% |
Медаль хүртсэн тамирчны дасгалжуулагчид тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно.
Тамирчин болон багтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд дасгалжуулагчийн мөнгөн шагналыг хувь тохирсон гэрээний дагуу хувааж авна.
Дэлхийн зэрэглэлийн тэмцээнүүдэд тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тохирох мөнгөн шагналыг тухайн жилд нэг удаа оны эцэст олгоно.
Тамирчны оролцсон жин, зай тус бүрт авсан медальд харгалзах мөнгөн шагналыг олгоно. Тамирчны оролцсон спортын төрлийн тэмцээн нь олон төрлийн нийлбэр дүнгээр амжилтыг нь тооцож медаль олгодог бол зөвхөн нийлбэр дүнгийн медальд ногдох мөнгөн шагналыг олгоно.
Медаль хүртсэн тамирчны дасгалжуулагчид тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно.
Тамирчин болон багтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд дасгалжуулагчийн мөнгөн шагналыг хувь тохирсон гэрээний дагуу хувааж авна.
Тогтоолын 2-р хавсралтаар Медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээг дараах байдлаар баталсан.
Хүснэгт 2. Сая.төгрөгөөр
№ |
Наадам, тэмцээний ангилал, оноосон нэр |
Мөнгөн шагналын хэмжээ (Тамирчдын насны ангилал, медалиар) |
|||||||||
Насанд хүрэгчид |
Залуучууд |
Өсвөр үе |
|||||||||
Ангилал |
Оноосон нэр |
Алт |
Мөнгө |
Хүрэл |
Алт |
Мөнгө |
Хүрэл |
Алт |
Мөнгө |
Хүрэл |
|
1. |
Спортын наадам |
Олимпийн наадам |
120.0 |
60.0 |
30.0 |
- |
- |
- |
40.0 |
20.0 |
10.0 |
Паралимпийн наадам |
120.0 |
60.0 |
30.0 |
- |
- |
- |
- |
- |
- |
||
Дифлимпийн наадам |
60.0 |
30.0 |
10.0 |
- |
- |
- |
- |
- |
- |
||
Универсиад |
- |
- |
- |
30.0 |
15.0 |
10.0 |
- |
- |
- |
||
Дэлхийн спортын наадам |
15.0 |
8.0 |
4.0 |
- |
- |
- |
- |
- |
- |
||
Дэлхийн оюуны наадам, Дэлхийн тулааны наадам |
10.0 |
6.0 |
3.0 |
- |
- |
- |
- |
- |
- |
||
Азийн наадам |
30.0 |
15.0 |
10.0 |
- |
- |
- |
7.0 |
5.0 |
4.0 |
||
Азийн элсний, танхимын, тулааны наадам |
8.0 |
4.0 |
2.0 |
- |
- |
- |
- |
- |
- |
||
2. |
Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлийн тэмцээн |
Дэлхийн аварга |
40.0 |
25.0 |
20.0 |
15.0 |
10.0 |
8.0 |
7.0 |
5.0 |
4.0 |
Дэлхийн зэрэглэлийн тэмцээн |
15.0 |
8.0 |
5.0 |
- |
- |
- |
- |
- |
- |
||
3. |
Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын төрлийн тэмцээн |
Дэлхийн аварга |
10.0 |
7.0 |
5.0 |
7.0 |
5.0 |
3.0 |
4.0 |
3.0 |
2.0 |
Тогтоолын 3-р хавсралтаар Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшлын хэмжээг дараах байдлаар баталжээ.
Олимп, паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг спортын төрлийн жин, зай, төрөлд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилал, жин, зайд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож, медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр мөнгөн урамшил олгоно.
№ |
Тэмцээний нэр |
Хүртсэн медаль |
Урамшлын хэмжээ (сая.төг)
|
1. |
Олимпийн наадам (Зуны олимп, өвлийн олимп, зуны паралимп, өвлийн паралимп) |
Алт |
4.0 |
Мөнгө |
3.0 |
||
Хүрэл |
2.0 |
||
2. |
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн зай, жинд) |
Алт |
2.0 |
Мөнгө |
1.0 |
||
Хүрэл |
0.5 |
Тамирчин нь сар бүрийн мөнгөн урамшил авах болзол хангасан бол дараа оны төсвийн жилийн эхнээс эхэлж мөнгөн урамшлыг олгоно.
----оОо----