ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЖУРАМ

   Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг дараах үндэслэлээр дор дурдсан хугацаагаар түдгэлзүүлнэ:

Үндэслэл

Хугацаа

1

Гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан

Уг хэргийг шийдвэрлэх хүртэл

2

Эрүүгийн ял шийтгүүлсэн

Ялыг эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх хүртэл

3

Хуулиар тогтоосон төрийн нууцыг мэдэж байгаа болон түүнийг шууд хариуцаж байгаа албан тушаалтан цагаачлах хүсэлт гаргасан бол уг ажлаас халагдсан

Чөлөөлөгдсөн өдрөөс хойш З жилийн дотор

4

Гадаадад зорчих, цагаачлах нь бусад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тухай нөгөө этгээд буюу байгууллагын өргөдөл, гомдол байгаа бөгөөд эрх бүхий байгууллага түүнийг үндэслэлтэй гэж үзвэл

Уг асуудлыг шийдвэрлэх хүртэл.

 

5

Хуурамч,  бусдын паспорт, баримт бичиг ашигласан, эсхүл 2 буюу түүнээс дээш удаа өөрийн буруугаас гадаад паспортаа гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн

2 жил хүртэл хугацаагаар

   Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхэд нийслэлд иргэний бүртгэлийн асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт цагдаагийн байгууллага хяналт тавина.

Дээр дурдсан үндэслүүдээс өөр бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно.