ГАДААДЫН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Монгол улсын их хурлаас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Усны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу “Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгааны ажил явуулах”-ыг хоригложээ.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргах бөгөөд энэ ажлыг захиалагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ” хэмээн заажээ.
Дээрээс үзэхэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгааны ажил явуулахдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч ангентлаг “Усны нөөцийн газар”-аас зөвшөөрөл авна.
Тус зөвшөөрлийг авахад дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай.
Үүнд:
1. Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл
2. Төслийн гэрээ
3. Төсөлтэй холбоотой бусад материалууд /аж ахуйн нэгжийн гэрчилгээ, холбогдох ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл гэх мэт/