УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ БУЦААН АВАХ ТУХАЙ
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхээс дараах тохиолдлуудад буцаан олгоно.
Үүнд:
-Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан;
-Шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан;
-Давж заалдах буюу хяналтын журмаар гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө түүнээсээ татгалзвал;
-Давж заалдах болон хяналтын шатны шүүх таны гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас гомдол гаргахдаа төлсөн хэмжээгээр;
-Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг буцаан олгоно.
Улсын тэмдэгийн хураамжийг буцаан авхад дараах баримтыг бүрдүүлэн тэмдэгтйн хураамж төлсөн харъяа дүүргийн татварын албанд хандана.
Аж ахуйн нэгж байгууллагын тухайд:
-Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох заалт бүхий заалт бүхий шүүгчийн захирамж /Эх хувь эсвэл хуулбар үнэн дардас дарсан байх/
-Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
-Мөнгө төлсөн баримт /эх хувь/
-Албан бичиг
*Албан бичигт аль шүүхийн ямар шийдвэр, захирамжаар улсын тэмдэгийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан авах тухай болон төлбөрийг буцаан авах банкны нэр, дансны дугаартыг тодорхой бичнэ. /улсын тэмдэгийн хураамжийг буцаан авах данс нь зөвхөн тухай аж ахуйн нэгжийн данс байна/
Хувь хүний тухай:
-Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох заалт бүхий заалт бүхий шүүгчийн захирамж /Эх хувь эсвэл хуулбар үнэн дардас дарсан байх/
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Мөнгө төлсөн баримт /эх хувь/
-Өргөдөл
*Өргөдөлд аль шүүхийн ямар шийдвэр, захирамжаар улсын тэмдэгийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан авах тухай болон төлбөрийг буцаан авах банкны нэр, дансны дугаартыг тодорхой бичнэ. /улсын тэмдэгийн хураамжийг буцаан авах данс нь зөвхөн тухай иргэний өөрийн данс байна/