ХҮНИЙ БА ИРГЭНИЙ ЭРХИЙН ТУНХАГ

   1789 оны 8-р сарын 26. Хүний эрхийн талаархи мэдлэг дутуу, үл ойшоох зэрэг нь түмний зовлон зүдгүүр,засгийн газрын бүтэлгүй байдлын цорын ганц шалтгаан гэж үзээд Үндэсний Хуралдаанд цугларсан Францын ард түмний төлөөлөгч та бүгдэд хүний бодит ,хөндөшгүй, ариун эрхийн талаархи саналаа баяр ёслолын байдалтай мэдэгдэхийг хүссэн юм. Үүнийг манай нийгмийн гишүүн бүрийн нүдний өмнө ил байлгаж тэдний эрх үүргийг дурсан сануулан, хууль тогтоох  болон хэрэгжүүлэх засгийн үйл ажиллагааг ямар ч үед улс төрийн түвшинд харьцуулж хүндэтгэх боломжтой.Мөн үндсэн хуулийг дагаж мөрдөж,нийт олны сайн сайхныг баталгаажуулахын тулд иргэдийн хүсэл сонирхолыг энгийн хэлбэрээр танилцуулахыг бид эрмэлзсэн юм.

   Иймээс Үндэсний хурлаас дээд тэнгэрийн ивээл доор “хүний болон  иргэний эрхийг” ухамсарлан тунхаглаж байна:

1.Хүн эрх чөлөөтэй төрж, тэгш эрхийг эдлэнэ. Нийгмийн ялгаа нь ард түмний ашиг сонирхолд нийцэх тохиолдолд л нийгмийн ялгаа байх болно.

2.Хүний бодит эрхийг баталгаажуулах нь төрийн ашиг сонирхолд нийцнэ. Хувийн өмч,амьдралын баталгаа, дарлалыг эсэргүүцэх зэрэг нь хүний халдашгүй эрх юм.

3.Тусгаар тогтнолын эх үндэс нь үндэстэн дотор оршдог. Энэхүү эх үндэсээс үүдэлтэй бус бол, ямар ч корпораци ямар ч хувь хүн төрийн эрхийг барихгүй.

4.Бусдыг дарамтлахгүйгээр хүссэн бүхнээ хийх боломжийг эрх чөлөө гэнэ. Хүн бүрийн эрхийн хязгаар нь нийгмийн бусад гишүүдэд эрхээ эдлэх боломжийг баталгаажуулахад оршино. Энэ зааг хязгаарлалтыг зөвхөн хуулиар тодорхойлох боломжтой.

5.Нийгэмд хортой үйлдлүүдийг хуулиар хориглоно. Хуулиар хориглоогүй бүх зүйлийг хийж болно. Хэн ч хуулиар хориглосон зүйлийг хүч хэрэглэн хүнээр гүйцэтгүүлэх эрхгүй.

6.Хууль бүх нийтийн хүсэл эрмэлзлийн илрэл мөн.

7.Хэн нэгэн хууль бусаар хүнийг баривчлах, хорих, байцаах гэвэл өөрөө хуулийн дагуу шийтгэгдэх болно. Иргэн бүр хуулийг хатуу чанд мөрдөнө, эсэргүүцсэн бүгд шийтгэгдэх болно.

8.Хууль нь хатуу ба маргашгүй нотлогдсон болон зайлшгүй хэрэгтэй үед шийтгэл онооно. Үүний үндсэн дээр сэжигтэний хэрэг нотлогдвол түүнийг хэрэгтнээр татан  шийтгэх болно.

9.Хэргийг нотлохоос өмнө сэжигтнийг хэрэгтэнд тооцохгүй сэжигтэнийг баривчлан саатуулах зайлшгүй тохиолдолд уг хүнд ямар нэгэн дарамт учруулахыг хуулиар хатуу хориглоно.

10.Хувь хүний үзэл бодол, шашин шүтлэг нь нийгэмд тогтоосон хууль дүрэмтэй зөрчилдөхгүй тохиолдолд хориглохгүй.

11.Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний эрхийн нандиан зүйл мөн. Иймээс хуулийн заалтуудтай зөрчилдөөгүй нөхцөлд иргэн бүр чөлөөтэй ярьж бичиж хэвлэн нийтлэх эрхтэй болно.

12.Хүн ба иргэний эрхийг хангахад зэвсгийн хүчийг хэрэглэх шаардлага гардаг.Энэ хүч нь олонхийн сонирхлыг дэмжсэн зөвхөн эрх олгогдсон хүний ашиг сонирхлын зүйл биш юм.

13.Зэвсэгт хүч ба засаг захиргааг барин тогтоох зардлыг бүх нийтээс татварын шугамаар авна. Энэ нь бүх иргэдийн дунд орлогынхоо хэмжээгээр жигд хуваагдсан байх ёстой.

14.Бүх иргэд өөрөө буюу төлөөлөгчөөрөө дамжуулж улсад төлөх ёстой татварыг хураахад эсэргүүцэхгүй, сайн дураараа өгөх, түүнийг хэрхэн зарцуулж буйг ажиглах, хичнээнийг хураан авах болов түүний үндэслэл дараалал үргэжлэлийг хянах үүрэгтэй.

15.Нийгэм олон нийтийн ямарваа нэг эрх бүхий албан тушаалтнаас ажлын тайланг шаардах эрхтэй.

16.Хүний эрхийг баталгаажуулаагүй, төр засгийн үүрэг эрхийг тодорхойлоогүй нийгэм үндсэн хуульгүй нийгэм юм.

17.Хүн бүхний өмч нь халдашгүй ариун зүйл байдаг ба хуулиар тогтоосон нийгмийн шаардлага байхгүй бол хэн ч халдах эрхгүй.