ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2016 оны 7-12 дугаар сард хүүхдийн мөнгө авах 0-18 насны хүүхдийн нэрсийг тухай бүр гарган Сангийн яаманд хүргүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасан билээ.
Хүүхдийн мөнгө олгох арга хэмээний тухай 2016-09-21-ний өдрийн Засгийн газрын тогтоолын 2-т “тухайн өрхийн ам бүлийн тоо гурав болон түүнээс дээш гишүүнээр өөрчлөгдсөн, хүүхдийн мөнгө авч байгаа өрх нь сум, дүүрэг, аймаг хооронд шилжилт хөдөлгөөн хийсэн” заасан үндэслэлээр хүүхдийн мөнгө олголтыг түр зогсоосон өрхийн мэдээллийн шинэчилсний дараа тухайн өрх нь хүүхдийн мөнгө авах нөхцөлийг хангаж байвал үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны мөнгийг нөхөн олгохоор заасан байна.