ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013-04-11-ний өдрийн хурлын 7 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 000 төгрөг болгосон билээ. Үүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ огт өөрчлөгдөөгүй байсан ба Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдаан 2016-04-20-ны өдөр болж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 000 төгрөг байхаар шинэчлэн баталсан юм.
Шинэчлэн баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх гэж байна