МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 31 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 31.6 ДАХ ХЭСЭГ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, 31.6 дах хэсэгт хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ цөөнх болсон шүүгч бүр өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт заавал хавсаргах ба шүүхийн шийдвэрийг тусгай санал  болгон шүүхийн шийдвэрт заавал хавсаргах ба шүүхийн шийдвэрийг тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэхээр зохицуулсан нь шүүгчийн хараат бус байдлын баталгааг алдагдуулсан, шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах нөхцлийг бүрдүүлж байна гэж үзсэн байна.

     Иймээс Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, 31.6 дах хэсэгт заасан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгч хараат бус байу, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ”. гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дах хэсэгт заасан заалтын үйлчлэлийг 2016-09-28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.