Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, цол, зэрэг олгох тухай

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/93 тоот тушаалаар “Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, цол, зэрэг олгох журам” батлагдсан. Энэхүү журмаар Монгол улсад хөгжсөн спортын төрөл, тэдгээрийн цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, болзол хангасан тамирчин, шүүгч нарт цол, зэрэг олгох үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулжээ. Монгол улсын спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангиллыг дор дурдсан шаардлагыг хангасан спортын төрлийн холбоодын саналыг үндэслэн Спортын цол, зэргийн зөвлөл тогтооно. Үүнд:

1.Олон улсын холбоонд албан ёсны бүртгэлтэй буюу гишүүнчлэлтэй

2. Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Паралимпийн Хороо, Монголын Диф спортын хороонд бүртгэлтэй

3.Жил бүр 2-3 насны ангиллаар улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг

Тамирчинд олгох спортын цол, зэрэг нь дараах ангилалд хуваагдах бөгөөд тухайн спортын холбооны цол зэргийн Зөвлөл нь шаардлага хангасан тамирчин, шүүгчийн хүсэлтийг хянан Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сар бүрийн 10-ны дотор хүргүүлж, 20-ны дотор олгоно.

   1.Цол

   Спортын дэд мастер

Үндэсний хэмжээний спортын наадам, улс, аймаг, хотын аварга шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд үзүүлсэн амжилт, норматив, үндэсний хэмжээний чансаа зэрэглэлийг хангасан тохиолдолд олгоно.

   Спортын мастер

Олон  улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд үзүүлсэн амжилт, норматив, үндэсний хэмжээний чансаа, зэрэглэлийг хангасан тохиолдолд олгоно.

   Олон улсын хэмжээний мастер

Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээний амжилт, нормативийг хангасан тохиолдолд олгоно.

   2.Зэрэг

Зэрэг олгох ангиллыг Спортын цол, зэргийн зөвлөл тогтоож, олгоно.

2.1 Гуравдугаар зэрэг

2.2 Хоёрдугаар зэрэг

                        2.3 Нэгдүгээр зэрэг

   Спортын шүүгчдэд олгох цол, зэрэг нь дараах ангилалтай байх бөгөөд улс, олон улсын чанартай тэмцээнийг шүүсэн туршлага, шүүгчийн сургалтад хамрагдсан байдал, холбооны шүүгчийн зөвлөлийн шалгалтын дүн, шийдвэрийг харгалзан Спортын цол зэргийн зөвлөл тогтоож олгоно. Үүнд:

1.Цол

        1.1 Улсын шүүгч

2.Зэрэг

        2.1 Шүүгч