МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ

Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль”-ийг тус тус батласанаар Монгол улсад Захиргааны хэргийн  дагнасан шүүх байгуулагдан ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

Ийнхүү 2004 оны 06 сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн  дагнасан шүүх байгуулагдсан.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага,албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, сэргээн тогтоох чиг үүрэгтэй.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу дараах байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус акттай холбоотой хэрэг, маргааныг харъяалан шийдвэрлэдэг. Үүнд: 

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн /Ерөнхий сайд, сайд/;
  • Монгол Улсын яам;
  • Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг;
  • Төрийн албаны Зөвлөл, түүний салбар байгууллага;
  • Монголбанк;
  • Санхүүгийн зохицуулах хороо;
  • Яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг, түүнтэй адилтгах газар, зөвлөл, товчоо, төв, сан зэрэг байгууллага;
  • Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг /хэлтэс, газар/;
  • Улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч, цагдаагийн, тагнуулын, хилийн цэргийн байгууллага, түүний захиргааны таслан зогсоох болон шийтгэлийн арга хэмжээ авах эрх бүхий бүх албан тушаалтан;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид;
  • Төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа зэрэг үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага;
  • Сүм хийдийн захиргаа;
  • шийдвэр, үйл ажиллагааг нь захиргааны хэргийн шүүхэд давж гомдол гаргаж байхаар хуульд тусгайлан заасан нийтийн эрх зүйн субъект болох бусад байгууллага, албан тушаалтан;

1. Шүүхийн бүтэц, тогтолцоо:

2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байршил: