ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНИЙ ДАГУУ ГЭРЭЭНИЙ ЗҮЙЛИЙН ДОГОЛДЛЫГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ?

   Гэрээний хоёр тал болох худалдагч, худалдан авагч нар худалдах зүйлээ хэлцлийн дагуу шилжүүлэн өгөх үүрэг харилцан бие биенийхээ өмнө хүлээнэ.

Хэрэв худалдагч нь гэрээний зүйл болсон эд хөрөнгийг гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй худалдан авагчийн авахыг хүссэн зүйлээ биш байгаа тохиолдолд үүнээс болж учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эсхүл тухай эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, бүрэн бүтэн эд хөрөнгөөр солиулах, доголдолтой эд хөрөнгийг буцаан өгч үнийг эргүүлэн төлөхийг шаардах, доголдолтой эд хөрөнгийг авч бага үнэ төлөх, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй байна.

   Харин худалдан авагч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг хүлээн авах, хэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Хэрэв худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөөгүй татгалзсан бол худалдагч нь мөн адил өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Худалдах худалдан авах гэрээний зүйл болсон эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авахдаа доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол тухайн эд хөрөнгийг хүлээн авснаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхээ алдана.