ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭН ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГААС ЗЭЭЛ АВАХАД ЯМАР ЖУРАМТАЙ БАЙХ ВЭ?
Монгол Улсын иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиудыг тус тус үндэслэн зээлийн үйл ажиллагаа эрхлэн иргэдэд үйлчилгээ үзүүлж болохоор тогтоосон.
Зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллагыг зээлийн хүүгийн хэмжээг нийтэд ил тод байлгах ёстой гэж заасан байна.
Зээлдэгч, зээлдүүлэгч хоёр хооронд байгуулагдаж байгаа зээлийн гэрээнд зээлийг буцаан төлөх хугацаа, хүүгийн хэмжээ тусгаж заавал бичгээр байгуулна.
Хэрэв зээлдэгч зээл төлөх хугацаандаа зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд тусгаж болно. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20%-иас хэтрүүлэхгүй байхаар хязгаарласан.