БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ТУХАЙ

Банк бус санхүүгийн байгууллагыг Компанийн тухай хуулийн 13, 18 дугаар зүйлд заасны дагуу хувь нийлүүлэх, хувьцаа гаргах, хувьцааны захиалга авах аргаар болон нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх зэрэг өөрчлөн байгуулах замаар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулж болно.

    Банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг. (Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 15.3.1) Тиймээс Улсын бүртгэлийн газар дээрх материалыг бүрдүүлэн хуулийн этгээдийг бүртгүүлсэний дараа Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах шаардлагатай.

    Банк бус санхүүгийн зээл, санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлнэ:

          1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурдах/

          2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

          3.  Компанийн дүрмийн эх хувь

          4. Хувьцаа эзэмшигчдээс хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан мөнгөн хөрөнгийн орлогын тодорхойлох баримт бичиг (аудитлагдсан санхүүгийн тайлан, холбогдох гэрээ г.м);

          5. Хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг санхүүгийн байгууллага дахь тухайн хуулийн этгээдийн дансанд байршуулсан дансны хуулга

      6.Банк бус санхүүгийн байгууллага байгуулж, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тухай үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэрийн эх хувь;

Үүсгэн байгуулагчдын шийдвэрт дараах мэдээллийг заавал тусгаж холбогдох баримт бичгийг хавсаргасан байна:

           1/ ББСБ-ын дүрмийн санд хөрөнгө оруулах хувь нийлүүлэгчдийнжагсаалт;

           2/ зарласан болон гаргах хувьцааны тоо, төрөл, нэрлэсэн үнэ,тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах тоо хэмжээ;

           3/ төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүнийгишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

           4/ хянан шалгах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол гишүүдийгсонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

           5/ ББСБ-ыг үүсгэн байгуулахтай холбогдон гарсан зардлыг нөхөнолгох тухай заалт;

           6/ үүсгэн байгуулагчдын хурлаар хэлэлцэн баталсан банк буссанхүүгийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, заавар болон бусадзохицуулалтын баримт бичгүүдийн эх хувь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;/

Үүсгэн байгуулагчдын шийдвэрт дараах мэдээллийг заавал тусгаж холбогдох баримт бичгийг хавсаргасан байна:

              1/ ББСБ-ын дүрмийн санд хөрөнгө оруулах хувь нийлүүлэгчдийнжагсаалт;

              2/ зарласан болон гаргах хувьцааны тоо, төрөл, нэрлэсэн үнэ,тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах тоо хэмжээ;

              3/ төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүнийгишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

              4/ хянан шалгах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол гишүүдийгсонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

              5/ ББСБ-ыг үүсгэн байгуулахтай холбогдон гарсан зардлыг нөхөнолгох тухай заалт;

              6/ үүсгэн байгуулагчдын хурлаар хэлэлцэн баталсан банк буссанхүүгийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, заавар болон бусадзохицуулалтын баримт бичгүүдийн эх хувь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;/

       7. Нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь ББСБ-ыг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулах бөгөөд энэхүү гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах зарчим, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгасан байх;

       8. Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөх журмын төслүүд

       9. Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-ын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээ /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

      10.  Бизнес төлөвлөгөө, эхлэлтийн тайлан тэнцэл

      11. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлага боловсон хүчний иргэний цахим үнэмлэх, гүйцэтгэх удирдлага, боловсон хүчний мэргэжлийн диплом /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

       12. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу хяналт тавих ажилтныг томилсон шийдвэр.

    Дээрх материалыг хүлээн авч Санхүүгийн зохицуулах хороо ажлын 30 хоногийн дотор хянаад, дараах шаардлагыг хангасан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно:

              1.  Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан  нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон  хэмжээнд хүрсэн;

              2.  бизнес төлөвлөгөөнд банк бус санхүүгийн үйл ажиллагааг амжилттай эрхлэх стратеги,  нөлөөлөх хүчин зүйлийг оновчтой тусгаж чадсан;

             3. тухайн банк бус санхүүгийн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал нь:

                -Зээлийн гэрээ буюу баталгаагаар хүлээсэн, хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

               - Ял шийтгэлгүй;

                -Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банк бус санхүүгийн байгууллагыг  удирдахад харшлахгүй байх

                -Гүйцэтгэх удирдлага нь банк, санхүүгийн мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан туршлагатай эсэх;

             4. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангасан эсэх.

  Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангаагүй эсвэд дараах үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

  1. Хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн нь нотлогдсон
  2. Ирүүлсэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон
  3. Хувьцаа эзэмшигч зээлийн гэрээ буюу баталгаагаар хүлээсэн, хугацаа хэтэрсэн аливаа өртэй
  4. Хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтнууд нь шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэл эдэлж байгаа нь тогтоогдсон
  5. Ирүүлсэн баримт бичиг нь ББС-ийн үйл ажиллагаа зохицуулалтын журмын шаардлагад нийцэхүйц хэмжээнд бүрдүүлэх хугацаа нь хүсэлт тавьсан өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн
  6. ББС-ийн үйл ажиллагаа зохицуулалтын журамд заасан бусад шаардлагыг хангаагүй.

     Ирүүлсэн баримт бичгийг магадлан шинжлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо энэ талаар албан бичгээр мэдэгдэж, нэмэлт мэдээлэл, баримт бичиг авч болох бөгөөд бүрдүүлж ирсэн өдрөөс эхлэн шийдвэрлэх хугацааг тооцно.