ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ШАТ ДАРААЛАЛ
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВЧ АЖИЛЛУУЛАХАД ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР /ХХҮЕГ/-ААС АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ
- Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл авах -УРИЛГА
- Хөдөлмөр эрхлэх ЗӨВШӨӨРӨЛ авах /ХЭЗ/
- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах - СУНГАЛТ
- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгох - ХАСАЛТ
- Ажлын байрны төлбөр буцаах /АБТБ/
- Тодорхойлолт гаргах
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН УРИХАД ЭХЛЭЭД ХААНА ХАНДАХ ВЭ?
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтэс /АХШХХ/-т хандана.
Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2-р давхарт 206 тоот өрөө
Утас: 70137003
- Аж ахуйн нэгж байгууллага /ААНБ/ нь өөрийн албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл авахад шаардагдах баримт материалыг жагсаалтын дагуу бүрдүүлэн өөрийн биеэр /ажлын газрын үнэмлэх, биеийн байцаалтын хамт/ ирж, АХШХХ-ийн мэргэжилтэнд хандана.
МАТЕРИАЛАА ӨГСНИЙ ДАРАА ЯАХ ВЭ?
- Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл ажлын 10 хоногт багтаж гарна.
- ХХҮЕГ-аас урих зөвшөөрлийг албан тоотоор авч Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-т уг зөвшөөрлийг албан бичгийн хамт өөрийн биеэр хүргэж өгнө.
ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ /ХЭЗ/-ӨӨ СУНГУУЛАХ ШААРДЛАГА ГАРВАЛ ХААНА, ХЭНД ХАНДАХ ВЭ?
Та сунгалт хийлгэхдээ ХХҮЕГ-т ХЭЗ-ийн сунгалт хийлгэх тухай баримт бүрдүүлэн холбогдох мэргэжилтэнд хандаж хянуулна. Өөрийнхөө ажлын газрын үнэмлэхээ мэргэжилтэнд үзүүлнэ.
- Албан бичиг /ХЭЗ-өө ямар хугацаагаар сунгуулах тухай/
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тусгай зөвшөөрөл хуулбар /хавсралтуудын хамт/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн сарын НД-7 маягтын хуулбар
- Гадаад иргэний паспортын хуулбар /солигдсон бол өмнөх гадаад паспортын дугаарыг тухайн хуулбар дээр тэмдэглэх/
- Гадаад иргэний гадаад паспортын нүүрэн хэсэг, HG визийн дардастай хэсгийн хуулбар, оршин суух үнэмлэхийг ар өвөргүй хуулбарлана
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт 22,500 төгрөг /1хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс/
- Ажлын байрны төлбөр /1 хүн, сарын 480,000 төгрөг, Төрийн сан 100900037010 данс/ зэргийг бэлдээд ХХҮЕГ-аас гадаад иргэний лавлагаа, байгууллагын лавлагааны маягт авч бөглөн материалаа мэргэжилтэнд өгнө. Хариу ажлын 3-5 хоногт гарна. ХХҮЕГ-аас сунгалт хийлгэсэн албан тоотоо авч ГИХГ-т хандана.
Эх сурвалж: http://www.hudulmur-halamj.gov.mn