ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРИЙН ТУХАЙ

 “Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх

Шимтгэл төлвөл зохих хугацаа:

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх

- Тэтгэвэр тогтоолгох нас: 60 нас

 - Эмэгтэй даатгуулагч  өөрөө хүсвэл 55 нас

 - 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 50 нас

Нийтдээ 10-аас 20 хүртэл жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан

даатгуулагчийн тэтгэвэр авах эрх

Хөдөлмөрийн нөхцөл

Хүйс

Тэтгэвэр тогтоох нас

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж, шимтгэл төлсөн байвал зохих хугацаа

Даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 жил төлсөн байх, үүнээс:

Газрын дор

эрэгтэй

50

10 жил

Хортой, халуун

эрэгтэй
эмэгтэй

50
45

10 жил
7 жил 6 сар

Хүнд

эрэгтэй
эмэгтэй

55
50

12 жил 6 сар
10 жил

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байсан даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо:

-  Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа

-  Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллавал зохих хугацаа

- Хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх гэсэн 3 болзлыг зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Бүрдүүлэх материал:

  1. Нийгмийн даатгалын дэвтэр
  2. Хөдөлмөрийн дэвтэр
  3. Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  4. 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  5. Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  6. Иргэний үнэмлэх
  7. 2 хувь цээж зураг /3x4/

ЭХ СУРВАЛЖ: http://www.ndaatgal.mn/5m