ХИЛИЙН ЗУРВАС, БООМТ, БҮСЭД НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

Хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрлийг Хил хамгаалах ерөнхий газраас олгоно.

Нэвтрэх зөвшөөрлийн хүсэлтийг иргэн өргөдлөөр, аж ахуйн нэгж, байгууллага албан бичгээр Хил хамгаалах ерөнхий газар болон тухайн орон нутагт байрлах хилийн ангид гаргана.

Хилийн зурвас, хилийн боомт, хилийн бүсэд дараах үндэслэлээр нэвтрэх зөвшөөрөл олгоно.

  1. Ажил үйлдвэрлэл явуулах;
  2. Аялал, жуулчлал;
  3. Нислэг үйлдэх;
  4. Хилийн боомтод үйл ажиллагаа явуулах;
  5. Эрдэм шинжилгээ-судалгаа хийх;
  6. Байгалийн баялаг ашиглах;
  7. Хадлан, тэжээл бэлтгэх;
  8. Хилийн зурваст мал оторлох;
  9. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нэвтрэх тохиолдолд;
  10. Хуульд заасан бусад үндэслэлээр.

Нэвтрэх зөвшөөрөл авахад иргэн дараах материал бүрдүүлнэ.

  1. Бүрэлдэхүүн, зорилго, хугацаа, замнал, байрлах газрыг тусгасан өргөдөл
  2. Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар
  3. Гадаадын иргэний хүчин төгөлдөр паспортын хуулбар
  4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

Аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Үйл ажиллагаа явуулах зорилго, хугацаа, замнал, байрлах газрыг тусгасан албан бичиг, бүдүүвч зураг;
  2. Байгууллагын гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл /ашигт малтмал хайх, олборлох, аялал, жуулчлал, агнуурын амьтан агнах, барих, худалдаа, үйлчилгээний гэх мэт/, гэрээний нотариатаар баталгаажсан хуулбар;
  3. иргэний үнэмлэх, гадаадын иргэний хүчин төгөлдөр паспортын хуулбар;
  4. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэний зөвшөөрөл;
  5. Тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техникийн гэрчилгээний хуулбар; 
  6. Ажилтнуудын нэрсийн болон тээврийн хэрэгслийн жагсаалт;
  7. Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын цэргийн командлалаас олгосон нислэг үйлдэх зөвшөөрөл.

Дараах тохиолдолд нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзана. Үүнд:

  1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн халдашгүй, бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх;
  2. Хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан дэглэмийн гэрээ зөрчигдөх;
  3. Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдөх;
  4. Улсын хил хамгаалалтыг зохион байгуулахад хүндрэл учруулах;

Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчилд холбогдсон.