АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙН ЖУРАМ

    2017 оны 01-р сарын 10-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг дарга хамтарсан тушаал/захирамжийн хавсралтаар Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, уг бүсэд мөрдөх журмыг баталжээ.

Хавсралтад агаарын чанарыг сайжруулах бүс болон бүсэд дагаж мөрдөх журмын зохицуулах харилцааг тусгасан бөгөөд Нийслэлд амьдарч буй иргэн, үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд бүр дагаж мөрдөх ёстой байна.

  1. НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС[1]

Дүүрэг

1 дүгээр бүс

/Хороо/

2 дүгээр бүс

/Хороо/

3 дүгээр бүс

/Хороо/

4 дүгээр бүс

/Хороо/

Сонгино-Хайрхан

2,3,4,5,6,7,8,9,10,11,19,

23,24,25,26,27,28,30,31

1,20,21, 22,32

 

12,13,14,15,16, 17,18,29

Баянзүрх

2,4,5,9,17,19,

20, 21, 22,24,27

8,10,11,12,13,

14,16,23,28,

 

1, 3 ,6,7, 15, 18, 25, 26

Чингэлтэй

7,8,9,10,11,12,13,14, 15,16,17,18, 19

 

 

1,2,3,4,5,6

Сүхбаатар

9,10,11,12,13,14,15,16, 17,18, 19, 20

 

 

1,2,3,4,5,6,7,8

Баянгол

 

 

9,10,11,16,20, 21,22,23

1,2,3,4,5,6,7,8,12,

13,14,15,17,18,19

Хан-Уул

 

4,5,6,7,8,9,10,11, 12, 13, 14, 16

 

1,2,3,15,

Хороодын тоо

55

26

8

49

Нийт – 138

  1. АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ[2].
    1. Хэрэглэгдэх бүтээгдхүүний стандарт.

Журамд заасан, агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэглэж болох стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнд дараах бүтээгдэхүүн хамаарна:

  • Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга /MNS52416:2016/;
  • 4.2 МВт хүчин чадалтай ус халаах зуух. Техникийн шаардлага /MNS5043:2016/;
  • Сайжруулсан түлш /MNS 5679:2011/;
  • Сэргээгдэх эрчим хүчний бие даасан болон бусад үүсгүүр /нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж/;
  • Био түлш /ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан шингэн/;
  • Олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуур зэрэг болно.
  1. Иргэн, хуулийн этгээдийн эрх үүрэг.

Уг журамд иргэн хуулийн этгээдийн эрх үрргийг тусгаж, хориглох зүйлс болон зөрчсөн этгээдэд авах арга хэмжээг мөн тусгажэээ. Агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дараах эрх, үүрэгтэй:

  • Энэ журмыг мөрдөж ажиллах;
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа сургалт, сурталчилгаанд идэвхтэй оролцох;
  • Энэ журмыг зөрчсөн этгээдийн талаар харъяалах дүүрэг, хорооны Засаг даргад мэдээлэх;
  • Хууль тогтоомжид заасан бусад.
  1. Хориглох зүйлс.

Агаарын чанарыг сайжруулах бүх бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээдэд Агаарын тухай хуулийн 16.1.1-16.1.4-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд дараах зүйлс хамаарна:

  • зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах;
  • агаар бохирдуулах бодис ялгаруулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
  • урамшуулал бүхий цахилгаан эрчим хүчийг ахуйн зориулалтаас бусад хэлбэрээр ашиглах;
  • стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглах;.

Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсчлэлээр хориглох зүйлийг дор дурдсан ялгамжтайгаар  тусгажээ.

Агаарын чанарыг сайжруулах

1, 2 дугаар бүс.

Агаарын чанарыг сайжруулах

3,4 дүгээр бүс.

  • ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн дулааны эх үүсвэрт хяналт тавьж, хог хаягдал /дугуй ажилласан масло, хуванцар г.м./ түлэхгүй байх, зуух хэрэглэхгүй байх;
  • Түүхий нүүрс түлэхгүй байх;
  • Олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуураас бусад халаагуурыг ашиглахгүй байх;

 

  1. Хүлээлгэх хариуцлага.

Тус  журам болон “Агаарын тухай” хуулийн хэрэгжилтэд байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллах бөгөөд зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай” хуулийн 7.4-р зүйлд заасан дараах хариуцлага хүлээлгэнэ.

1. Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг:

1.1.тогтоосон хугацаанд мэдээлээгүй;

1.2.зориуд буруу мэдээлсэн;

1.3.нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй[3] тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй (3,000,000 төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Агаар бохирдуулах бодисын хаягдлын стандартаас хэтэрсэн бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг тээврийн хэрэгсэл, эсхүл хөдөлгөөнт бусад эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3. Агаар хамгаалах талаар тавигдах шаардлага хангаагүй:

3.1.барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан;

3.2.техник, технологи нэвтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4. Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5. Агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн сөрөг нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6. Хүн амын оршин суугаа орчны агаарыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилжээ.



[1] Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А72-А/174дүгээр хамтарсан тушаал/захирамжийн 1 дүгээр хавсралт

[2] Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А72-А/174дүгээр хамтарсан тушаал/захирамжийн 2 дугаар хавсралт

[3] нэг торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна