ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТЫН ТУХАЙ

   Улсын Их Хурлын гишүүний дипломат паспортыг Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсээс хариуцан гаргуулна.

 Улсын Их Хурлын гишүүн дипломат гадаад паспорт авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

·         Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх, иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан/

·         3.5х4.5 см-ийн хэмжээтэй гадаад паспортын зураг 3 хувь

·         Өмнө нь эзэмшиж байсан дипломат болон албан гадаад паспорт

·         Хураамж төлсөн баримт

·         Дипломат, албан паспорт мэдүүлэх хуудас