ХУУЛИЙН ЭТГЭЭД ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ ШИНЭЭР ЭЗЭМШИХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

   Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Галт зэвсэг бүртгүүлэх тухай зохицуулалтыг хуульчилсан байдаг. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт Харуул хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд галт зэвсэг худалдан авсан, эсхүл улсын хилээр оруулсан бол ажлын арван өдрийн дотор хуулийн этгээдийн оршин байгаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ. Үүнд:

  • Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн албан бичиг /уг галт зэвсгийг хаанаас хэзээ авсан тухайгаа тодорхой бичих,
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, харуул хамгаалалтын гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  • Гэрчилгээний үнэ 4800 төгрөгийг тушаасан баримт /төрийн сан 900012038 тоот данс ЦЕГ-н Санхүү хангамжийн газар/,
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт / Улаанбаатар банк 2611175861 тоот дансанд 5000 төгрөг тушаасан байх/,
  • Галт зэвсгийн төрөл, марк дугаарыг тодорхойлсон бичиг,
  • Эх сурвалжийн бичиг /дэлгүүрийн эсвэл гаалийн бичиг/

                                                                                         Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар