“Partnership” буюу “Нөхөрлөл” –ийн тухай
АНУ ба зарим улс оронд “Partnership” буюу Нөхөрлөл” –ийг 2 төрөлд авч үздэг: Энгийн ба Хязгаарлагдмал хариуцлагатай.
Компани ба корпорациас ялгаатай нь нөхөрлөлийг байгуулахад хууль, эрх зүйн хувьд тусгай шаардлагуудыг тавидаггүй бөгөөд “Нөхөрлөлийн гэрээ”–ний дагуу үүсгэн байгуулдаг.
Хязгаарлагдмал нөхөрлөлийн гишүүд нь хөрөнгө оруулж хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувь, хөрөнгийг бүрдүүлдэг боловч удирдлагын түвшинд оролцохгүй бөгөөд хөрөнгө оруулагчдын оруулсан хувь хөрөнгөөс нь хэтэрсэн өр төлбөрийн хариуцлага хүлээдэггүй.