ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

Жолоодох эрхийн шалгалтад орох нөхцөл

(Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/180, А/217 дугаар тушаалын хавсралт)

Шалгуулагч дор дурдсан нөхцөлийг хангасан байна:\

   -Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий насанд хүрсэн;

   -Эрүүл мэндийн үзлэгээр орж, тээврийн хэрэгсэл жолоодоход тэнцэнэ гэсэн дүгнэлт бүхий баримт /цаашид “эрүүл мэндийн үзлэгийн хуудас” гэх/ авсан;

   -Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын дагуу жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас авсан; /Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын 2015 оны А/254,А/266 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

   -С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодсон;

   -D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “B” ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодсон;

   -“Е” ангиллын нэмэлт эрх авах шалгалтад орох тохиолдолд тухайн үндсэн ангиллын тээврийн хэрэгслийг 1 жилээс доошгүй хугацаанд жолоодсон.

Шалгуулагч нь дараах материалыг бүрдүүлсэн байна:

   1. Иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг;

   2. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

   3. Жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас;

   4. Цээж зураг, өнгөт, 1 хувь /сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 см хэмжээтэй/;

   5. Жолоочийн үнэмлэхний бүртгэлийн хуудас;

   6. Жолоодох эрхийн үнэмлэх /ангилал нэмүүлэх тохиолдолд/.