ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХ
Хуулийн этгээдийг дараахь үндэслэлээр татан буулгана:
-Өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан;
-Дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
-Үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан
-Хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;
-Хуульд заасан бусад үндэслэл.
Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-Өдөр тутмын сонинд татан буугдсан тухай зарлуулсан байх. Зарлуулсан сонингийн эх хувь;
-УБ-06 маягт бөглөх /тамга тэмдгээ дарах, 1 хувь/;
-Үүсгэн байгуулагчид, эрх бүхий этгээдийн шийдвэр /1хувь/;
-Санхүүгийн хаалтын тайлан /Төлөөлөгчийн газраас бусад хуулийн этгээд бүрдүүлнэ;
-Татварын байцаагчын акт /тодорхойлолт, илтгэх хуудас/;
-Татварын хасалтын карт /ТБ-05 маягт 2 хувь/ Татварын байгууллагаас авна;
-Тамга/тэмдэг/-аа хураалгахыг хүссэн албан бичиг /1 хувь/, тамга, тэмдгийн хамт;
-Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь;
-ШШГЕГ-аас лавлагаа;
-Улсын тэмдэгтийн хураамж 10,000 төгрөг төлсөн баримт.