ИРГЭД, БАЙГУУЛЛАГААС ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВАХАД БАРИМТЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан Жишиг батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар А-297,360 тушаалаар “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг баталсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А-297,360 дугаар тушаалын хавсралт.
ИРГЭД, БАЙГУУЛЛАГААС ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВАХАД БАРИМТЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ
№ |
Үнэлгээний жишгийн шалгуур |
Мөнгөн дүн |
1. |
Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээлэл |
50,000-2,000,000 төгрөг хүртэл |
2. |
Арван хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан илрээгүй хүнд гэмт хэргийн тухай мэдээлэл |
5,000,000 төгрөг хүртэл |
3. |
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай, террор үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүн худалдаалах гэмт хэргийн тухай мэдээлэл |
5,000,000 төгрөг хүртэл |
4. |
Эрэн сурвалжлагдаж буйтүүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, бусад эд зүйлсийн тухай мэдээлэл |
2,000,000 төгрөг хүртэл |
Эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/13110