Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг баталжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дугаар Журам батлах тухай тушаалаар Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг хавсралтаар баталсан байна.
Энэхүү журмыг гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд заасан хамгаалалт эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийг бүртгэх, харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавихад мөрдөнө.
Эх сурвалж http://legalinfo.mn/law/details/13227?lawid=13227