ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Сүүлийн 3 жилийн байдлаар гадаадын улс, оронд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд нэг хүн 50,000-250,000 ам. доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардалд 50,000-110,000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт санхүүгийн дарамт учруулж байгаа төдийгүй их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна.
Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, цусны аюулгүй байдал, амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, амьд донороо хамгаалах, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулжээ.
Эх сурвалж: http://ikon.mn/n/194m