ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОНООСОН НЭРЭЭ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

   Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай болгох Засгийн газрын бодлого зорилтын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Хуулийн этгээдийн оноосон нэрийг цахимаар олгох боломжийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, иргэд интернэтэд холбогдон les.burtgel.gov.mn сайт руу орж, аж ахуй нэгжийнхээ нэрийг өөрсдөө шүүж, боломжит хувилбаруудыг илгээн баталгаажуулж, хуулийн этгээдийн оноосон нэрээ авах боломжтой.  Өдөрт дунджаар 100-200, жилдээ 20-40 мянган иргэн зөвхөн оноосон нэр авахын тулд зуун айл дахь улсын бүртгэлийн газрыг зорьдог. Нэрийг цахимаар олгосноор иргэдийн цаг зав, төсөв зардлыг хэмнэж байна.

Эх сурвалж: http://burtgel.mn/ -Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар