ИРГЭНИЙ ОВОГ, ЭЦГИЙН /ЭХИЙН/ НЭР, НЭР ӨӨРЧЛӨХ ЖУРАМ
ИРГЭНИЙ ОВОГ, ЭЦГИЙН /ЭХИЙН/ НЭР, НЭР ӨӨРЧЛӨХ ЖУРАМ Хууль зүйн сайдын 2000 оны 244 дүгээр
тушаалын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Иргэний овог, эцгийн /эхийн/ нэр /цаашид "эцгийн нэр" гэх/-ийг өөрчлөхөд Иргэний бүртгэлийн тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
2. Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө. Иргэн урьдын овог, эцгийн нэр, нэрээ сэргээн авахаар өргөдөл гаргаж болно.
Хоёр. Иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх
2. Монгол Улсын 16 нас хүрсэн иргэний овог, эцгийн нэр, нэрийг дараахь тохиолдолд өөрчилж болно:
1/ овгоо буруу тогтоож баримт бичигт бичүүлсэн;
2/ иргэний эцгийн нэр, нэр баримт бичигт буруу бичигдсэн;
3/ хэлэх, бичихэд хэцүү, гаж этгээд нэрээ өөрчлөх хүсэлт гаргасан;
4/ иргэний баримт бичгүүдэд бичигдсэн овог, эцгийн нэр, нэр хоорондоо зөрж байгаа;
5/ төрсөн буюу үрчлэн авсан эцэг, эхийн нэрээр овоглох хүсэлт гаргавал;
6/ гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын харъяат эмэгтэй нөхрийнхөө овгоор бүртгүүлэх хүсэлт гаргавал;
7/ бусад.
Энэ заалт насанд хүрээгүй хүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөхөд үл хамаарна.
2. Иргэн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх тухай өргөдлөө сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргана. Өргөдөлд өргөдөл гаргагчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газрын хаяг, гэр бүлийн байдал, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, өргөдөл гаргагчийн сонгож авсан овог, эцгийн нэр, нэр тэдгээрийг өөрчлөх болсон үндэслэл зэргийг дурдсан байна.
3. Овог, эцгийн нэр, нэрээ өөрчлүүлэхийг хүссэн 16 ба түүнээс дээш насны иргэн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18.4-д заасан дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
1/ төрсний гэрчилгээ;
2/ иргэний үнэмлэхийн хуулбар;
3/ арван зургаан нас хүрээгүй гэр бүлийн гишүүдийн төрсний гэрчилгээний хуулбар;
4/16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар;
5/ өргөдөл гаргагч гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ;
6/ ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
7/ гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг Монгол Улсын харъяат болгосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг;
8/ банк, татварын албанд өртэй эсэх талаар оршин суугаа болон, эсхүл оршин байгаа газрын банк, татварын албаны тодорхойлолт;
9/ өмнө нь овог, эцгийн нэр, нэрээ өөрчилж байсан эсэх талаархи архивын лавлагаа;
10/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбар;
4. Бага насны хүүхдийн нэрийг эцэг, эхийнх нь хамтран гаргасан эсхүл хууль
ёсны төлөөлөгч буюу асран хамгаалагчийн өргөдлийг үндэслэн өөрчилнө.
5. Насанд хүрээгүй хүний овог, эцгийн нэр, нэрийг эцэг, эхийн хамтран
гаргасан эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн өргөдөл болон хүүхдийн
өөрийнх нь зөвшөөрлийг бичгээр авсны үндсэн дээр өөрчилнө.
6. 0-16 насны хүүхдийн нэрийг өөрчлөх тухай өргөдөлд дараахь баримт
бичгийг хавсаргана:
1/ төрсний гэрчилгээ, архивын лавлагаа;
2/ эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3/ насанд хүрээгүй хүний бичгээр гаргасан зөвшөөрөл.
7.Нийслэлд оршин сууж байгаа иргэний хувьд цагдаагийн байгууллагын
тодорхойлолтыг Цагдаагийн ерөнхий газрын харъяа Дүн шинжилгээ, тоо бүртгэлийн
төвөөс, орон нутагт цагдаагийн газар, хэлтсээс авна.
8.Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан /цаашид "иргэний бүртгэлийн ажилтан" гэх/ иргэний ирүүлсэн материалын бүрдлийг 7 хоногийн дотор хянан үзэж бүрдэл дутуу бол өргөдөл гаргагчид буцаана.
9. Иргэний бүртгэлийн ажилтан бүрдэл хангасан материалыг хянан үзэж
иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх үндэслэл байвал 14 хоногийн дотор сум,
дүүргийн Засаг даргад танилцуулна.
10.Сум, дүүргийн Засаг дарга иргэний материалтай танилцан 14 хоногийн
дотор иргэний овог, эцгийн нэр, нэрийг өөрчлөх тухай захирамж гаргана.
11.Иргэний бүртгэлийн ажилтан сум, дүүргийн Засаг даргын захирамжийг
үндэслэн иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг Иргэний бүртгэлийн тухай
хуулийн 18.9-д заасан хугацааны дотор бүртгэн, төрсний гэрчилгээ болон бусад
иргэний баримт бичгийг шинэчлэн, иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилсний
гэрчилгээг олгоно.
12.Иргэний бүртгэлийн ажилтан овог, эцгийн нэр, нэрээ өерчлүүлсэн иргэний
нэрээр нь овоглосон насанд хүрээгүй хүүхдийн төрсний бүртгэлд зохих өөрчлөлт
хийж, төрсний гэрчилгээг 30 хоногийн дотор шинээр олгоно.
13.Овог, эцгийн нэр, нэрээ өөрчлүүлсэн иргэний нэрээр овоглосон 16 нас
хүрсэн иргэний хувьд урьд олгосон төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийнх
нь төрсний гэрчилгээ болон бусад баримт бичгийг хүчингүй болгож, 30 хоногийн
дотор шинэчлэн олгоно.
14.Иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээг үндэслэн холбогдох
байгууллага иргэний үнэмлэх, гадаад паспорт, диплом, үнэмлэх, нийгмийн даатгал,
эрүүл мэндийн болон тэтгэврийн дэвтэр зэрэг бусад баримт бичгийг тухайн
байгууллагад хандсанаас хойш 30 хоногийн дотор шинэчлэн олгоно.
15.Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь холбогдох нийгмийн
даатгалын хэлтэст иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилсөн талаар 7 хоногийн
дотор албан ёсоор мэдэгдэнэ.
16. Сум, дүүргийн Засаг дарга иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөхөөс
дараахь тохиолдолд татгалзана:
1/ өргөдөл гаргагч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан бол;
2/ өргөдөл гаргагч банк, татварын байгууллагад өртэй бол.
Энэ зүйлд дурдсан иргэн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх тухай өргөдөл гаргасан тохиолдолд иргэний бүртгэлийн ажилтан түүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөхөөс татгалзах тухай хариуг 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
Гурав. Бусад зүйл
1. Иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх иргэний бүртгэлийн ажилтны үйл
ажиллагаанд иргэний бүртгэлийн улсын байцаагч хяналт тавина.
2.Иргэний бүртгэлийн ажилтны буруугаас иргэний гэр бүлийн байдлын
баримт бичгийг хугацаанд нь олгоогүй, энэхүү журмыг зөрчиж иргэний овог, эцгийн
нэр, нэрийг дур мэдэн өөрчлөн ов(эг, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ болон
иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгосон нь эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй бол түүнд иргэний бүртгэл, мэдээллийн улсын байцаагч Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулна.