Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай

Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг дараах байгууллагаас авах эрхтэй. Үүнд:

- Улсын Их Хурлын Тамгын газар,

- Ерөнхийлөгчийн Тамгын газар,

- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,

- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба,

- төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага,

- бүх шатны шүүх, прокурорын байгууллага;

- Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага;

- нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

- төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага;

- олон нийтийн радио, телевизийн байгууллага зэрэг орно.

           

Эдгээр байгууллагаас авах мэдээллийн агуулгын хүрээг тоочвол:

-тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл;

- тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл;

- тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл орно.

 

Эх сурвалж: Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиас