ТӨЛӨӨЛЛИЙН ТАЛААРХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АНХААРАХ АСУУДАЛ

             Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Төлөөлөгч нь итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн, шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн гүйцэтгэх үүрэгтэй. Харин итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болдог. Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй.

Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь дараах этгээд байж болно. Үүнд:

-           Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн,

-           Хуулийн этгээд.

Төлөөлөгчийн хийсэн хэлцлээс үүсэх үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болдог.

-           Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино:

-           Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэн,

-           Иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай иргэн болон

-           Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх,

-           Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх,

-           Олгосон он, сар, өдрийг заах,

-           Хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх,

-           Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.

Энэхүү шаардлагыг хангаагүй итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байна.

Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Төлөөлөл нь дараах үндэслэлээр дуусгавар болно:

-           Төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан,

-           Төлөөлүүлэгч өөрийн олгосон бүрэн эрхийг хүчингүй болгосон,

-           Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон,

-           Итгэмжлэл олгосон хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсон,

-           Бүрэн эрхийг хэрэгжүүлсэн,

-           Бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан,

-           Хуулиар тогтоосон төлөөлүүлэх үндэслэл дуусгавар болсон бол хуульд заасан журмаар.

Хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

 

http://www.legalinfo.mn/law/details/299?lawid=299