МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталсан ба 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Энэхүү хуулиар терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь "үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх"-д нэг адил үйлчлэх талаар, ингэхдээ терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх асуудалд тагнуулын байгууллага, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудалд Санхүүгийн мэдээллийн алба хяналт тавихаар, мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бий болгох, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл Засгийн газрын түвшинд ажиллах зэрэг асуудлыг хуульд шинээр тусгаж, холбогдох заалтуудыг өөрчлөн найруулж хуульчилсан байна.

 

Эх сурвалж: албан ёсны сайт http://legalinfo.mn/