ХЯТАДЫН УДИРДАГЧ ШИ ЖИНЬ ПИН БҮХ НАСААРАА ХЯТАД УЛСЫГ УДИРДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

   Хятадын коммунист намын дүрэмд намын даргыг таван жилд нэг удаа сонгож, бүрэн эрх олгох тухай заасан ба бүрэн эрхийн хугацааг дахин таван жилээр сунгаж болно гэж заасан байсан. Харин Хятадын коммунист нам дүрэмдээ 2018 оны 3 дугаар сар 11-ны өдөр өөрчлөлт оруулж удирдагч Ши Жинь Пинийг бүх насаараа Хятад улсыг удирдах боломжтой болголоо. 2023 онд Ши Жинь Пиний бүрэн эрхийн хугацаа нь дуусч, огцрох [ ... ]

ХИЛИЙН БҮСЭД МӨРДӨГДӨХ ДҮРЭМ ЖУРМЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

Монгол Улсад төмөр замаар нэвтэрч буй зорчигч, жуулчдыг олон улсын галт тэргэнд Монгол Улсын төрийн тусгай чиглэлийн байгууллагууд салбар тус бүрийн хууль, тогтоомжийн хүрээнд шалгадаг. Олон улсын галт тэргээр зорчиж буй гадаад дотоодын иргэд мөрдөгдөх дүрэм журам, хууль тогтоомжийн талаар мэдээлэлгүй байдгаас зорчигчийн эрх зөрчигдөх асуудлууд гардаг байна. Тиймээс гадаад дотоодын жуулчдын аюулгүй, тав тухтай байдлыг хангах, мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын зорчигч [ ... ]

БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Засгийн газраас “Үндэсний хөтөлбөр батлах тухай” №50 дугаар тогтоолыг баталжээ. Тус тогтоолын хавсралтаар ”Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан байна. Мөн хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаар [ ... ]

ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВАГДАХ БАЙРШЛУУДЫГ БАТАЛЛАА

   Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02 өдрийн А/196 тоот захирамжаар дуудлага худалдаагаар газар эзэмших эрх олгох газрын байршлыг баталлаа. Энэ удаагийн дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм.    Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрын эрхийн дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээ [ ... ]

АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ ШИНЭЭР БАТЛАГДЛАА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 сарын 13-ны өдрийн А/28 тоот тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдсан байна.   Сонгон шалгаруулалтын урилга: Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.   Сонгон шалгаруул [ ... ]