Хууль зүй, дотоод хэргийн яам Олон улсын санхүүгийн корпораци Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Олон Улын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туeн Нгуен нар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.    Тус яам нь Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран төлбөрийн чадваргүйд тооцох, өр барагдуулах ажиллагааны хууль эрх зүйн орчинг сайжруулах замаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, мөн Мон [ ... ]

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/НЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017.11.29-ний хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуульчлахаар тусгажээ. Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банк [ ... ]

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРУУЛЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болох холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг сайжруулах, зээлийн төвлөрлийг шинэчлэн  тодорхойлж банкны эрсдлийг буур [ ... ]

“Орос, Монгол Улсын төр, эрх зүйн хөгжлийн орчин цагийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав

   Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ОХУ-ын Технологи, удирдахуйн Дорнод сибирийн Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчдын танхимд “Орос, Монгол Улсын төр, эрх зүйн хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.    Тус хурлын үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг ОХУ-ын ТУДСУИС-ийн Хууль зүйн факультетын Төр эрх зүйн онол, Т [ ... ]

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

  “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоол, мөн “Эдийн засгийг сэргээх” хөтөлбөр батлах тухай 2016 оны 71 дүгээр тогтоол зэрэг баримт бичигт “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулахаар заасан.   Энэ хүрээнд Монгол улсын Засгийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 299 д [ ... ]

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

   Монгол улсын ерөнхий сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Хууль зүй, дотоод хрэгийн сайд нар “Гаалийн албан татвараас чөлөөлөх” тухай болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” тухай хуулийн төслийг 2017 оны 11 сарын 17-ны өдөр Монгол улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлжээ.    Хуулийн төслүүд батлагдсанаар “2017-2018 оны өвөлжилт, хаваржилт бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225,0/хоёр зуун хорин таван/ мянга [ ... ]