ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ

   Монгол Улсын Засгийн газраас Нийслэлд баримталж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгасан бөгөөд өнөөдрийн 06:00 цагаас эхлэн зэрэглэлээ бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилж эхэлж байна. Өмнө нь бид Өндөржүүлсэн бэлэн байдал гэж юу болох талаар мэдээлж байсан билээ. (мэдээний линк)

   Ийнхүү зэрэглэл бууруулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/06 дугаар захирамжийн дагуу хоолны газрууд, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд нээгдэж,  ахуйн барааны жижиг дэлгүүрүүд ажиллана. Харин хүн амын төвлөрөл, зорчих хөдөлгөөн их, эрсдэл өндөртэй учраас уушийн газар, саун, барааны зах зэрэг нэр бүхий 18 салбар ажиллахгүй.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл

Үйл ажиллагааны чиглэл

 
 

1

Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар

 

2

Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

 

3

Бүх төрлийн баар

 

4

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

 

5

Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

 

6

Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, фитнес, бүжиг, иогийн клуб, бильярд/

 

7

Саун, бассейн

 

8

Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

 

9

Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

 

10

Үсчин, гоо сайхан, хумс засал

 

11

Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

 

12

Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал 

 

13

Түргэн үйлчилгээний цэг

 

14

Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

 

15

Нийтийн халуун ус

 

16

Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ

 

17

Дүрс бичлэг

 

18

5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

 

 

   Дээрх захирамжид зааснаас бусад худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон байна.

   Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.