Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг бүтээх, түгээхийг хориглоно.
Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглоно.
18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нь согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй байж болохгүй бөгөөд уг зар сурталчилгаанд “Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой” гэсэн санамж, анхааруулгыг заавал хэрэглэсэн байна.
Сайн дурын ажил гэж залуучуудын идэвх санаачилгаар явуулж байгаа ашгийн төлөө бус нийтэд тустай үйл ажиллагааг хэлнэ.
Залуучуудын оролцоо гэж залуучуудын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо илэрхийлэх, оролцох үйл явцыг хэлнэ.
Иргэн бүр хүйсээс үл хамааран аж ахуйн нэгж байгуулах, бүртгүүлэх, аж ахуйн ба мэргэжил, мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэх тэгш эрхтэй байна.
Бүх шатны сонгуульд нэр дэвшигч эрэгтэй, эмэгтэй хүний сонгуулийн сурталчилгаанд зориулан улс төрийн намаас үзүүлэх санхүүгийн дэмжлэг ижил хэмжээтэй байна.
Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
Жендерийн эрх тэгш байдал гэж эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендерийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг хэлнэ.
Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний хууль ёсны эхнэр буюу нөхөр, 18 хүртэлх насны хүүхдийн очих газраа хүртэлх, томилолтынхоо хугацааг дуусгаад эх орондоо буцаж ирэхтэй холбогдон гарах зардлыг төр хариуцна.
Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар тус тус хамаарна.
Хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг урьдчилан авсан байна.
Сэтгэцийн хувьд эрүүл, 25 насанд хүрсэн, эс, эд, эрхтнээ өгөх тухай зөвшөөрлөө бичгээр гаргасан донороос түүний амь насанд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд эс, эд, эрхтнийг авна.
Донорын үйл ажиллагааг ашиг орлогын эх үүсвэр болгох, тулган шаардах, худалдахыг хориглоно.
Донор нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан цус, эс, эд, эрхтнээ өгөхдөө ашгийн төлөө бус, авлагагүй, сайн дурын байна.
Хүн амд эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт, сурталчилгааг эрүүл мэндийн болон холбогдох мэргэжлийн төрийн бус байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулна.
Хүүхдэд эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль зохион байгуулна.