“ШИНЭ ХАРХОРУМ” ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай 07 дугаар тогтоолыг Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан. Энэ хүрээнд “Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, 8 [ ... ]

ИНЕГ, АНУ-ЫН ХОЛБООНЫ НИСЭХИЙН ЗАХИРГАА ХАМТАРСАН ЭРМЭЛЗЛИЙН БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Агентлагийн Орлогч Дарга Холли Канэвари /Holly E.Canevari/ нар уулзан, хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурав.   Энэхүү бичиг нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах, боловсон хүчний мэдлэг ур чадварыг нэмэх, түүнчлэн АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилготой юм. Мөн Монгол Улсын нисэхийн салбарт шинэ боломжийг нээж, АНУ-ын нисэхийн аюул [ ... ]

БНАЛАУ-ЫН МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвбасөдийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.   Уулзалтын үеэр Л.Мөнхтүшиг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа [ ... ]

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ, ОРОН ТОО НЭМЭХГҮЙ БАЙХАД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга мэдээлэл хийв. Тэрбээр:   Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын гэрээ болон Улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна. Монгол Улсын [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 4 ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлд Анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороог байгуулахыг заасан байдаг.   Үүний дагуу Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүр [ ... ]

АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ЗОРИУЛАЛТААР ГАЗАР, ТҮҮНИЙ ХЭВЛИЙГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨР ОЛГОХ, ТӨЛБӨР, ТАТВАР НОГДУУЛАХ, ХУРААХТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахаар тогтоосон байна. Үүнд:   - Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах [ ... ]