ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 23 ХУУЛЬ, УИХ-ЫН 22 ТОГТООЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭН БАТЛУУЛЖЭЭ

Төрийн байгуулалтын байнгын хороо 23 хууль, УИХ-ын 22 тогтоолыг 2023 оны намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулжэ.    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Үндсэн хуулийн шинэтгэлийн асуудал; төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал; засаг захиргааны шинэтгэл, төвлөрлийг сааруулах бодлого; Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын [ ... ]

ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Т.Аубакир, Т.Энхтүвшин нар өнөөдөр (2024.01.12) Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.   Монгол Улсад анх 1939 оноос цус сэлбэлтийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 1963 онд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бие даасан нэгж анх байгуулагдаж, цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Улсын Их Хурлаас 2007 онд “Монго [ ... ]

ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар (2024.01.16)-ны өдөр Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хууль санаачлагч, Байнгын хорооны дарга Б.Баярсайхан цахим орчныг интернэт ашиглагч (хэрэглэгч-хөгжүүлэгч) хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, төрийн байгуулл [ ... ]

“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ БҮСЧЛЭН БАЙРШУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.   Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг э [ ... ]

УЗБЕКИСТАН УЛСАД МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.   Төв Азийн бүс нутгийн зах зээлд томоохонд тооцогдох 35 сая гаруй хүн амтай Узбекистан улс нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг тул Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод [ ... ]

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ӨСГӨВ

2024 оны эхний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, ₮660 мянгад хүргэх шийдвэр гарсан. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660.0 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.   Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод х [ ... ]