НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

Улсын Их Хурлын чуулганы  2023.11.03-ны нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.   Хуулийн төсөлд замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр, түүнийг тогтоох, мөрдөх журам, авто зогсоолын асуудал мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар төрийн байгууллагын чиг үүрэг, оролцогчийн эрх үүргийн [ ... ]

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023.11.03-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсад 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээхтэй холбоотой олон харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй бол [ ... ]

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023 оны 10 сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 10 сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.   Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслийн үзэл баримтлалын талаар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн [ ... ]

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ АСУУЛГЫН ХАРИУГ СОНСЛОО

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд Сангийн сайд танилцууллаа. Тэрбээр, Хүний хөгжил сангаас шилжин ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгаснаар Ирээдүйн өв санд хуримтлал үүсэж эхэлсэн хэмээгээд, 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2,7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн гэлээ.   Сангийн яам [ ... ]

ХУУЛИЙН ФИРМД ЗОЧИН УГТАГЧ /RECEPTION/ АЖИЛД АВНА

ХУУЛИЙН ФИРМД ЗОЧИН УГТАГЧ /RECEPTION/ АЖИЛД АВНА Зочин хүлээн авч угтах; утасны дуудлагад хариулах; баримт бичиг боловсруулах, цэгцлэх; оффисын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг хийж гүйцэтгэнэ. Ажлын байранд тавигдах шаардлага дээд боловсролтой байх /багш, нийгмийн ажилтнаар төгссөн бол давуу тал болно/; хэл яриа, бичгийн харилцааны чадвартай байх; англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх; утсаар ярих [ ... ]

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

   Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы /2023.10.26/ үдээс  хойших нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцэв.    Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх бол Үндсэн хууль болон бусад олон улсын гэрээгээр баталгаажсан байдаг. Сэжигтнийг баривчилна гэдэг хүний халдашгүй эрхэд халдаж буй үйлд [ ... ]