Цэцэрлэгт бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн сургууль төгссөн хөгжмийн болон биеийн тамирын багш ажиллаж болно.
Сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, эмч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болно.
Цэцэрлэг нь хүүхдийн эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулна.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санхүүжилтээр төлбөртэй цэцэрлэг ажиллуулж болно.
Уртасгасан болон 24 цагийн ажиллагаатай нэг бүлэгт хоёр багш, гурван туслах багш ажиллаж болно.
Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, туслах багш ажиллана.Бүлэгт хүүхдийн тооноос хамаарч ээлжийн багш ажиллаж болно.
Цэцэрлэгт эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, эмч, тогооч болон үйлчилгээний бусад ажилтан ажиллана.
Цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй мөрдөнө.
Цэцэрлэг нь хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалт зохион байгуулж, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
Цэцэрлэг нь сургуульд элсэхийн өмнөх насны бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.
Цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандартын дагуу асаргаа, сувилгаа, сургалтын үйлчилгээг дагнасан болон хосолсон хэлбэрээр явуулж болно.
Цэцэрлэг нь ердийн, тусгай, сувиллын, асрамжийн, халамжийн гэсэн хэв шинжтэй байна.
Сургуулийн өмнөх боловсролд хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны бүх хүүхдийг хамруулна.
Сургуулийн өмнөх боловсролыг үндсэн болон хувилбарт сургалтаар олгоно.
Мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох байгуулла нь Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас малын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлтэй байна.
Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна.
Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэнэ.
Батлан хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага ажилтныхаа иргэний цэргийн алба хаах үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж, цэргийн үүрэгтнийг дайчилгааны сургууль, цугларалтад оролцуулах үүрэг хүлээнэ
Батлан хамгаалах талаар бүх шатны засаг дарга цэргийн насны иргэнийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй
Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.