Монгол Улсын иргэн гадаадад цагаачлахдаа өөрт нь болон хамт цагаачлах гэр бүлийн гишүүдэд оногдох өмч, гадаад валютыг хууль тогтоомжийн дагуу авч гарах эрхтэй.
Мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, ариутгал, халдваргүйжүүлэх бодисын импортын лицензийг Мал эмнэлэг үржлийн газраас импортлогч аж ахуйн нэгж, иргэнд олгоно.
Дипломат буюу албан паспорт эзэмшиж буй албан тушаалтан ажлаасаа халагдах, эсхүл чөлөөлөгдөхөд тухайн байгууллагын Тамгын газар буюу хэлтэс паспортыг нь Гадаад харилцааны яаманд шилжүүлнэ.
Монгол Улсад зорчиж яваад паспортаа үрэгдүүлсэн гадаадын иргэнд цагдаагийн байгууллагын тодорхойлолт, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Гадаад харилцааны яамнаас түүнд Монгол Улсын хилийг нэвтрэн гарах үнэмлэх олгоно.
Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна.
Монгол улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй
Иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас бусад хүмүүс Төрийн ордонд нэвтрэхдээ үнэмлэх, нэвтрэх хуудсаа шалгуулж орох үүрэгтэй.
Монгол Улсын иргэн дипломат, албан, энгийн паспортаар гадаадад албан хэргээр зорчиход паспорт, визийн хураамжийг илгээгч байгууллага нь хариуцна. Бусад тохиолдолд паспорт болон түүнд холбогдох хавсралт баримт виз авахад шаардагдах зардлыг иргэн өөрөө хариуцна.
Гадаад паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байна. Шаардлагатай тохиолдолд үндэсний гадаад паспортын хүчинтэй байх хугацааг сунгаж болно.
Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ.
Иргэн түр оршин суух хугацаандаа байнга оршин суудаг нутаг дэвсгэртээ хүндэтгэх шалтгаанаар буцаж чадахгүйд хүрвэл түр оршин суух тэмдэглэлдээ сунгалт хийлгэж болох бөгөөд сунгах хугацаа нь 180 хоногоос илүүгүй байнa.
Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.
Хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.
Аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьшихыг хүссэн иргэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, аймаг, нийслэлийн дотор шилжин суурьшихыг хүссэн иргэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт байнга оршин сууж байгаа баг, хороогоороо уламжлан өргөдөл гаргана.
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
Иргэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна.
Хүсэлтэд сэтгэцийн өвчний буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас уг иргэний өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгаа байдлыг тодорхой дурдаж холбогдох нотлох баримтыг хавсаргана.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана.
Шинэ шийдвэрээр уг иргэний эд хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг өөрчилж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд тэмдэглэсэн тэмдэглэлийг хүчингүй болгон түүнийг биелүүлэхийг холбогдох байгууллагад даалгана.
Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан иргэн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.