Гэрч, хохирогчийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэхэд түүний болон хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийн ажил, сургууль, амьдрах орон байр болон шаардлагатай бусад асуудлыг хамтад нь шийдвэрлэж болно.
Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн болон бусдын өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор гал түймэртэй тэмцэх хэсэгтэй байж болно
Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учрах аюул, заналхийлэл бодитой болох нь тогтоогдвол түүнийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлнэ.
Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечилсэн хамгаалалтад авна.
Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин сууж байгаа газрын харьяаллаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргана.
Гэр бүлийн хүчирхийллийг сурталчилсан, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувийн нууц, нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр түгээхийг хориглоно.
Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Банк нь гадаад валютын гүйлгээг түүнтэй тэнцэх хэмжээний үндэсний валютын гүйлгээтэй нэгэн зэрэг гүйцэтгэнэ.
Валютын арилжаа хийх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн бэлэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно.
Арилжааны банк нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно.
Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дотор тарьсан, ургасан мод, бут нь шугам сүлжээнд гэмтэл учруулахаар буюу үзлэг, үйлчилгээ хийхэд саад болохоор бол мод, бутны өмчлөгч, эзэмшигч нь түүнийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох үүрэгтэй.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хүчний хангамж, мөрдөж байгаа үнэ, тарифын үндэслэлд олон нийтийн хяналт тавина.
эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
Эрчим хүчээр хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг тухайн зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг тухайн зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.
Эрчим хүч хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна.
Аливаа техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг Эрчим хүч хэрэглэгч мөрдөх үүрэгтэй.