Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 100.1)
Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй. (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 90.1)
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ. (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 88.1)
Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна.
Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.
Шүүх хуралдааны оролцогч гэдэгт хэргийн оролцогч, шинжээч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгч хамаарна.
Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган томилно.
Арбитрын шийдвэр гаргахад ашиглаж буй шинжээчийн дүгнэлт, нотолгооны шинжтэй бусад баримт бичгийг арбитрын бүрэлдэхүүн талуудад мөн нэгэн адил хүргүүлнэ.
Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ.
Иргэний хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцэл /гэрээ/-ээс бусад, хуульд бичгээр хийхээр заасан хэлцэл /гэрээ/-ийг цахим хэлбэрээр хийж болно.
Ерөнхий боловсролын сургууль нь ердийн, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэв шинжтэй байна.
Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.
Иргэн хүнсэндээ иоджуулсан давс, бусад бүтээгдэхүүнийг хэрэглэх, иод дутлаас сэргийлэх талаар зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох, дэмжих үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэхийг хүсэгчид хүсвэл гэрлэлтийг ёс төртэй бүртгэж болно.
Иргэний бүртгэл нь гэр бүлийн байдлын, хүн амын өрхийн, иргэний үнэмлэхийн, сонгогчийн, үндэсний гадаад паспортын, шилжих хөдөлгөөний болон гадаадын иргэний бүртгэлээс тус тус бүрдэнэ.
Орон сууцны зориулалттай байр, түүний хэсгийг хөлслүүлсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө.
Монгол Улсад хувийн хэргээр зорчих гадаадын иргэнд Гадаадын иргэн, харьяатын газраас урилга олгоно.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны хонжвор таарсан тохиолдолд тохирол явагдсанаас хойш 90 хоногийн дотор хонжвор авах эрхтэй. Хугацаа өнгөрсөн бол сугалааны хонжвороос татгалзсанд тооцно.
Албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.