СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ААС СЭРГИЙЛЭХ ЖУРАМ БАТЛАГДАН ГАРЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай” 188 дугаар тогтоолоор  “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх [ ... ]

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙГ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙГ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Нийгмийн даатгалын байгууллагаас иргэдийг олноор цуглуулахгүй байх, зарим төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, ажил олгогчийн хоёрдугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуулийн хугацаанд цахимаар болон шуудангаар авч, хөл хорионы хугацаа дууссаны дараа НД-7, НД-8 цаасан тайланг хүлээн авна. Мөн сайн дурын даатгалын гэрээний хугацаа дууссан тохиолдолд  заавал хэлтэс дээр очиж сунгуулах шаардлагагүй дараа сарын шимтгэлээ төлс [ ... ]

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ХУРАЛДУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОЛОО

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-05-20-ны өдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир 2020-05-21-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулсан. Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 [ ... ]

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

      “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.       Монгол Улсын анхны Архивын тухай хууль 1998 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 22 жилийн дараа шинэчлэгдэн батлагдаж байна. Хуулийн төслийг боловсруулахдаа архив, албан хэрэг хөтлөлтийн талаар олон жилийн түүх, соёлтой бусад орны хууль тогтоомж, олон улсын стандартыг харьцуулан судлахын зэрэ [ ... ]

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн баримт бичгийн хяналт, бүртгэл, дотоод болон хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлт, тархалтын хариу арга хэмжээний талаар хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа ба шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох журам, зааврыг батлах эрх төрийн бай [ ... ]