КОВИД-19 ЦАР ТАХАЛ ГАРСАНТАЙ ХОЛБООТОЙГООР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 дугаар тогтоолоор эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах 23 арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. Үүнд: 1. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхэд бүрд сар бүр олгох 100,000 (нэг зуун мянган) төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдвар, хамгааллын дэглэм, гор [ ... ]