ЕВРОПЫН ХОЛБООНООС БАТАЛСАН “ХҮНИЙ ЭРХИЙН НОЦТОЙ ЗӨРЧИЛ, ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ АВАХ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ”-НИЙ ТАНИЛЦУУЛГА
Европын холбооноос 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр анх удаа дэлхийн хэмжээнд хүний эрхийн ноцтой зөрчлийн эсрэг авах хориг арга хэмжээний тухай тогтоол, журмыг баталжээ. Энэхүү арга хэмжээ нь дэлхий дахинд хүний эрхийн ноцтой зөрчил хаана учирснаас үл хамааран түүнд оролцсон, хамтран ажилласан бүхий л хувь хүн, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцогчидод хамаарах юм. Энэ арга хэмжээгээр хүний эрхийг ноцтой зөрчсөн албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдийн Европт [ ... ]