МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлаас Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан бөгөөд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Уг хуулийг хэрэгжүүлсэн 2020 оны 01 дүгээр сараас дэлхий дахинаа коронавируст халдварт цар тахал тархасны улмаас бүх улс оронд цар тахалтай тэмцэх арга хэмжээг авч эхэ [ ... ]